
Тэгвэл гурван эмэгтэйг 10 гаруй жилийн турш гэртээ хорьж хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан 52 настай Ариэль Кастро өчигдөр орой шоронгийнхоо өрөөнд өөрийгөө дүүжилж амиа егүүтгэсэн байдалтайгаар олджээ. Ариэль Кастро өнгөрсөн сарын нэгний өдөр гурван эмэгтэйг хулгайлж, олон жил гэртээ хүчирхийлсэн хэргээр бүх насаар хоригдох ял аваад байсан юм.
2002-2004 онд гурван эмэгтэй сураггүй алга болсон бөгөөд тэдний нэг нь өнгөрсөн тавдугаар сарын зургааны өдөр гэмт хэрэгтний гэрээс оргож чадсанаар хэргийг илрүүлсэн юм.
Хохирогчид болох Аманда Берри, Мишель Найт, Жина Жесүс нарыг Ариэль Кастро, Педро Кастро, Онил Кастро гэх ах дүү гурав гэртээ хорьж, хүчирхийлсэн хэмээн сэжиглэж байсан юм. Хэдий тийм ч шүүх Педро Кастро, Онил Кастро нарыг буруугүй хэмээн дүгнэсэн билээ.
Холбогдох албаныхан Ариэль Кастрогийн амиа хорлосон хэргийг шалгаж эхэлсэн байна.
Д.Идэр

