зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Тунгалаг: Хүнсний хаягдал их гарч байгаа нь цамаан зантай холбоотой

2013-9-04
0
ЖИРГЭХ

4ddaa335d26707efbigӨнөөдөр болсон ҮХААЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалагтай хүнсний хог хаягдлыг хэрхэн бууруулах талаар ярилцлаа.

-Дэлхий нийтийн хэмжээнд хүнсний хаягдлын асуудалд ихээхэн анхаарах болсон. Энэ нь юутай холбоотой вэ?

-Хүнсний хорогдол хаягдлын асуудал өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Яагаад гэвэл ямар ч улс орон биологийн нөөцийн хязгаарлагдмал нөөцтэй. Тухайлбал тариалалтын талбайн хэмжээ хязгаарлагдмал. Үүнийг тэлэх боломжгүй. Мөн малын тоо толгой ч гэсэн бэлчээрийн даацаас хамаарч хязгаарлагдмал байдаг. Гэтэл 2050 он гэхэд дэлхий хүн ам есөн  тэрбумд хүрч манай улсын хүн ам 30 гаруй хувь нэмэгдэх тооцоо гараад байна. Тэгэхээр яаж энэ нэмэгдэж байгаа хүн амын хүнсний хэрэгцээг жигд хүртээмжтэй, тогтвортойгоор хангах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг шийдэх нөөц бололцоо нь хүнсний хорогдол хаягдлыг багасгах юм. Хорогдол нь тухайн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад гарч байгаа технологийн явцад гардаг бол хаягдал нь хүмүүсийн ахуйн хэрэглээнээс гарч байдаг.  Дэлхий нийтээр олон улсын маш олон байгууллага судлагаа явуулсан байдаг. Тэдгээр судалгаануудын дүнгээс харахад дэлхийн хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа нийт хүнсний яг 30 хувь нь алдагдаад байгаа юм. Энэ нь гурван гоймон авлаа гэхэд хоёрыг нь идээд гурвыг нь хаяад байна л гэсэн үг. Энэ хорогдол хаягдлын тоо хэмжээг багасгаснаар бид нар юунд хүрч болох вэ гэхээр нэгдүгээрт нийт хүнс хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт МУ-ын хүн амын гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн түвшинг дээшлүүлнэ. Гуравдугаарт импортын бүтээгдэхүүнээс хараат байдлаа тодорхой хэмжээнд  бууруулах зэрэг олон боломжууд харагдаж байна.

-Тэгэхээр манай улсаас гарч байгаа нийт хоол хүнсний хаягдлыг хэрхэн бууруулах талаар ҮХААЯ-наас ямар ажил боломжтой вэ?

-Манай улс юуны түрүүнд хүнсний сүлжээний хорогдол, хаягдал аль түвшинд их гараад байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Тэр малчин тариаланч хүнсний хорогдол их гаргаад байна уу? эсвэл буудай тариалсан талбайн техникийн механикжуулалт муу байгаагаас хорогдол гараад байна уу? гэдгийг судалж тооцох ёстой. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд хэрэглээний түвшинд маш их хорогдол гарч байна. Энэ нь хүмүүсийн цамаан зантай шууд холбоотой. Өөрийнхөө идэж чадахааргүй их хэмжээний хүнс авч хөргөгчиндөө хийж байна. Эсвэл нийтийн хоолны газарт ороод физиологи нь шаардаагүй их хэмжээний хоолыг мөнгөө төлж авчихаад дараа нь тэрийгээ хаяад явчихаж байна. Ингэж хүнсний салбарын аль хэсэгт хорогдол хаягдал их гарч байгааг тооцоолохын тулд  бид олон улсын байгууллагуудаас техник технологийн тусламж зайлшгүй авах шаардлагатай. Харин ингэж тооцоолж тодорхойлсныхоо дараа аль салбар луу чиглэсэн компанит ажил явуулах вэ гэдгээ шийдэх юм. Түүнчлэн бусад дэмжих шаардлагатай үйдвэрлэлүүд байна. Тухайлбал техник технологио сайжруулах хэрэгтэй болчихож байна. Нэг га-гаас авч байгаа улаан буудайн 70 хувь нь гурил болж байна. Гурилын гарцыг нэмэгдүүлэх технологийг бид зайлшгүй олох хэрэгтэй болж байна. Үүнээс гадна хөдөө аж, ахуйн үйлдвэрлэлийг тодорхой төлөвлөлттэй явуулах хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн жил та бүхэн сонссон байх төмсийг бидний хэрэгцээнээс илүү хэмжээгээр тариалсан. Гэтэл тэр төмсийг авч боловсруулах үйлдвэр манайд монголд алга. Энэ үйлдвэрлэлүүд рүү хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд Засгийн газраас тодорхой хэмжээний дэмжлэг урамшуулал бий болгох шаардлага байгаа. Ингэснээр тэр төмс тариалж байгаа хүмүүс нь үйлдвэрүүдээс захиалгаа авч төмсөө тариалдаг болох юм. Түүнээс биш хамаг хүч хөдөлмөр хөрсний үржил шимээ бараад төмсөө тарьчихаад дараа нь түүнийгээ тэр талбай дээрээ хаяад явах юм бол тэр бол жинхэнэ хүнсний хорогдол байхгүй юу. Энэ бүхнээс зайлсхийх иймэрхүү арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм болов уу гэсэн бодол байна.

-Хүнсний хаягдал эдийн талаасаа ихээхэн хор хохиролтой гэж байна. Үүнээс бусад талаараа тухайлбал байгаль орчинд ямархуу хор хөнөөл учруулдаг вэ?

-Улаанбаатар хот маань саяас дээш хүн амтай мега хот болчихлоо. Мега хотуудад хог хаягдлын асуудал хурцаар тавигддаг. Жишээ нь би гэртээ маш олон хаягдал гаргадаг. Гэтэл би түүнийгээ малын эсвэл ургамлын гаралтай органик хүнсний бүтээгдэхүүнийхээ хаягдлыг тусд нь шилэн болон пластик хог хаягдлуудаа тусад нь ялгадаггүй. Бүгдийг нь бөөгнүүлээд л хаячихаж байна. Энэ нь байгаль орчинд хор хөнөөлтэй байх нь ойлгомжтой. Үүнийг гадаадад яаж шийдсэн байна вэ гэхээр ахуйд гарч байгаа хог хаягдлыг органик бордоо болгодог жижиг төхөөрөмж байдаг. Тэр төхөөрөмжиндөө өдөрт гарч байгаа хүнснийхээ хаягдлыг хийчихээр 7-10 хоногийн дараа бактерийн үйлчилгээгээр задраад био бордоо гараад ирдэг. Тэр бордоогоороо хашаан дах цэцэрлэгийнхээ зүлэг ногоог ургуулдаг юм билээ. Тэгэхээр энэ чинь ийм эргэлтэнд орж байх хэрэгтэй. Ахуйдаа хаяад байгаа органик хог хаягдлуудаа эргэлтэнд оруулах тал дээр тодорхой ажил зохион байгуулбал энэ нь эргээд хүрээлэн байгаа орчин цэвэрхэн эрүүл аюулгүй орчинд амьдах боломж нөхцөл бүрдэх юм.

-Манай улс хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон боловсруулах тал дээрээ анхаарч байгаа ч агуулах савны хүрэлцээ муу байна. Үүнийг нэмэгдүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авч байна уу?

-Энэ үнэхээр сэтгэл зовоосон асуудал. Засгийн газраас энэ тал дээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал энэ жилийн хувьд Засгийн газраас  Монгол банктай хамтран  гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр-ийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 100 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар хот орчимд эрчимжсэн аж ахуй эрхэлж байгаа хүмүүст зориулсан сүүлийн үеийн хөргөлтийн зооринд хөрөнгө оруулалт хийх аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор болсон. Энэ ажлын сонгон шалгаруулалт ид явагдаж байна. Ийм зоорьтой болчихвол хүнсний ногоог хурааж аваад 3-6 сар хадгалах боломжтой болно. Манай улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь явагддаг учраас намар л хүнсээ нөөцлөх боломж нь байдаг. Өвлийн улирал ялангуяа хаврын улиралд хүнсний хомсдолд орж үнийн савлагаа үүсч байдаг. Хоёрдугаарт өвлийн хүлэмжийн асуудал яригдаж байна. Жилийн туршид тогтвортойгоор хангамжийг дээшлүүлэх зорилготой. Хүлэмжийн ногоо удаан хугацаанд хадгалагддаггүй. Шинээрээ хэрэглэгчдэд очиж байх ёстой. Энэ эргэлтийг бий болгох чиглэлээр зарим нэг ажлууд хийгдэж эхлээд хөрөнгө оруулалтууд хийгдээд явж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (218.247.135.130)
    Odoo bur ideh hooloo hemjuuleh gej gadnaas hun avchrah nee. dongosohiim aa
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (184.78.97.176)
    busgui min mongolchuud tsamaan zantai boltloo davarsan amidraltai bolson gej haragdahgui l baigaa shuu.hunsnii ayulgui baidal gedeg shal uur uhagdahuun yum.maash tom asuudal baigaa yum.baigaagaa uguisgej baihgui zuiliig bii bolgohod ihk uchir bii.oilgoj baina uu?!mongol turiin dotood nuuts bololtsoo tednii uvurmuts ontslogiig hargaljah heregtei.
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.34.82)
    Tsamaan zan gej oorsdiigoo doosh xiij boloxgui shyy dee. Americuud barag delxiig tejeex xunsiig xayagdal bolgodog gadgiig medex uu. ene tsamaan zan uu
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    26 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    38 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    1 цаг 0 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 29 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 8 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 20 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК