Сирийн Засгийн газрыг иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэж АНУ-ын шинжээчид баталсан билээ. Тиймээс тус улсын Ерөнхийлөгч Б.Обама Сирийн ард иргэдийг хамгаалахын тулд АНУ болон бусад хүний эрхийг дэмжигч орнууд цэргээ оруулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн.Тэгвэл өчигдөр болсон АНУ-ын Сенатын хорооны хурлаар Сирид хүч хэрэглэхийг мөн дэмжлээ. Хэдийгээр Б.Обама АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд Сирид цэргээ оруулах эсэхийг шийдэх эрхтэй ч сенатын гишүүдээс санал авахаар болсон юм. Харин Сенатын хорооны гишүүдийн 70 хувь нь Б.Обамаг дэмжсэнээр дайн эхлэх хэнгэрэг цохилоо.
Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадын хувьд улс орон руу нь халдсан ямар ч гадны этгээдийн эсрэг тэмцэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.



























































