
Зодоон Хьюстен хотын “Spring” ахлах сургуулийн цайны газрын үүдэнд 07:10 цагт эхэлсэн хэмээн гэрчүүд мэдээлж байна. Үймээний үеэр 17 настай эрэгтэй сурагч газар дээрээ нас барж, 16 настай эрэгтэй сурагч хүнд бэртсэн тул нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн байна.
Албаныхан гэмтэж бэртсэн хүмүүс бүгд сурагчид байсан хэмээн мэдээлжээ. Цагдаа нар гурван сурагчийг хэрэгт холбогдуулан баривчлаад байгаа аж. Албаныхны мэдээлснээр хэрүүл маргаан зодоон болсны улмаас мэс хэрэглэхэд хүрч хүний амь эрсэдсэн гэжээ. Гэхдээ хурц мэсийг хайгаад олохгүй байгаа аж.
“Spring” ахлах сургуульд 3000 гаруй сурагч суралцдаг байна. Сургуулийн удирдлагууд ойрын өдрүүдэд харуул хамгаалалтаа сайжруулахаар болжээ.
Д.Идэр