Олон улсын валютын сан эдийн засгийн хямралаа давж гарахад туслах зорилгоор Пакистан улсад 6.7 тэрбум ам.долларын зээл олголоо. Пакистан зээлийг 540 сая ам.доллараас эхлэн гурван жилээс хэтрэхгүй эргүүлэн төлөх юм байна. Гэхдээ зээлийг хэд хэдэн нөхцөлтэй олгож байгаа аж. Пакистаны Засгийн газар зээлийн мөнгөөр төсвийн алдагдлыг арилгаж, татвар төлөлтийг нэмэгдүүлж, эдийн засгийг сэргээнэ гэсэн амлалтыг өгчээ.
Пакистан нь Олон улсын валютын санд өмнөх зээлээс таван тэрбум ам.долларын өртэй байгаа аж. Өмнөх зээлийг эдийн засгаа сэргээх зорилгоор зургаан жилийн өмнө авч байсан байна. Зээл авснаас хойш Пакистаны эдийн засаг жилд дунджаар гурван хувиар өссөн ч төсвийн алдагдал өндөр хэвээр үлдсэн байна.
Д.Идэр



























































