
Конгресст нууцаар санал хураахгүй байхыг өнгөрсөн зургаадугаар сард шаардаж эхэлсэн юм. Зургаадугаар сард Бразилийн томоохон хотуудад өргөн хүрээний жагсаал болсон бөгөөд иргэд нууцаар санал хураахыг хориглосон хууль батлахыг шаарджээ. Тэд парламентын төлөөлөгчид чухал асуудлууд дээр ямар байр суурь илэрхийлснийг ил тод харахыг хүссэн юм.
Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эл асуудлыг долоон жилийн өмнө ярьж байсан ч Доод танхим батлахгүй байсан аж. Харин пүрэв гаргийн санал хураалтад Доод танхмийн 452 төлөөлөгч нууц санал хураах явдлыг цуцлахыг дэмжсэн байна.
Энэхүү шийдвэрийг дахин эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлсэн хэмээн үзэж байна. Учир нь ирэх бямба гарагт Бразилийн тусгаар тогтнолын баяр болох бөгөөд эл өдөр жагсагчид дахин тэмцэхээ мэдэгдээд байсан юм.
Д.Идэр