Японы зүүн хэсгийн нутгийг хоёр Торнадо дайран өнгөрөөд байна. Хуй салхи барилга байшингуудын дээврийг хуулж, цонхыг олноор хагалсан бөгөөд багадаа гурван хүн гэмтэж бэртжээ. Токио хотоос хойд зүгт 100 км-т орших Яайта болон ойролуоох Канума хотод орон гэрүүд хамгийн ихээр сүйдсэнийг телевизийн бичлэг үзүүлсэн байна. Мөн тус хотод цахилгаан тасарсны улмаас замын гэрлэн дохио ажиллахгүй байгаа бөгөөд сургуулийн биеийн тамирын заалны дээвэр урагдаж сүйджээ. Одоогоор Яайта хотод 600 гаруй айл өрх тоггой байгаа гэлээ.
Даваа гарагт Кошигая хотыг сүйдүүлсэн Торнадо мягмар, лхагва гаргуудад зүүн хэсгийн хотуудыг дайрсан юм. Кошигая хотод нийтдээ 63 хүн гэмтэж бэртсэн бөгөөд 110 гаруй барилга байшин эвдэрч сүйджээ.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (2)