
В.Путин “Асуудал бид нар Сноуденийг хамгаалж байгаад байгаа юм биш. Бид түүнийг ерөөсөө хамгаалаагүй. Харин гол асуудал нь АНУ болоод ОХУ гэмт хэрэгтнийг харилцан шилжүүлэх тухай хэлэлцээ хийгээгүйд байгаа юм” хэмээн хэлжээ.
Мөн тэрээр Москва Вашингтонд ийм хэлэлцээр хийхийг олон удаа санал болгосон ч тэд хүлээн авч байгаагүйг онцлон тэмдэглэсэн байна.
ОХУ болон АНУ Сирид цэрэг оруулах асуудалд сөрөг байр суурьтай байгаа юм. Тиймээс В.Путины мэдэгдлийг дээрх асуудалтай холбон үзэж байна. АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хороо өчигдөр химийн зэвсэг хэрэглэсэн Башар Ал Ассадад хариуцлага тооцон Сирид цэрэг оруулах Б.Обамагийн байр суурийг дэмжсэн юм. Харин энэ үер Ерөнхийлөгч В.Путин АНУ-ыг химийн зэвсэг хэрэглэсэн гэх нотолгоо байгаа бол НҮБ-д танилцуулахыг шаардсан бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр цэрэг оруулахгүй байхыг анхааруулсан юм. Тэрээр Б.Обамагийн байр суурийг хэт нэг талыг баримталсан хэрэг хэмээн буруутгаж байна.
Д.Идэр