Сирийн Чөлөөт армийн удирдагч Башар Ал Ассадын дэглэмийг устгах АНУ-ын цохилт хүчирхэг бас үр дүнтэй байна гэж найдаж байгаа тухайгаа мэдээллээ. Чөлөөт армийн командлагч Генерал Салим Идрисс “АНУ бидэнд туслахаа амласан. Үүнийгээ ч хэрэгжүүлж эхэлж байгаа. Гэхдээ амлалтаас илүү дайны талбарт цэргийн цохилт өгөх нь томоохон тус болно” хэмээн ярьжээ.
Тэрээр Туркын өмнөд хэсгээс Барак Обамагийн засаг захиргаатай утсаар холбогдсон байна. “Хэдийгээр Обамагийн засаг захиргаа биднээс зөвлөгөө авна гэж хүлээгээгүй байсан ч бид цохилт өгөх боломжтой цэгүүдийн талаар мэдээлэл өгсөн. Гэхдээ цохилт өгөх газрууд тийм ч нууц биш юм” хэмээн Салим Идрисс мэдээлсэн байна.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (2)