
Хууль тогтоогчид АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирид цэрэг оруулах эсэх асуудлаар Конгрессын зөвшөөрлийг хүлээж байхад бид яах вэ гэсэн асуудлаар хэлэлцсэн байна. Өчигдрийн хэлэлцүүлгээр сөрөг хүчин НҮБ-ын зөвшөөрлийг авах ёстой гэсэн санал оруулжээ. Эцэст нь хэрвээ Франц улс НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр Сирид цэрэг оруулбал олон улсын хуулийг зөрчсөн хэрэг болно хэмээн үзсэн байна.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассадыг химийн зэвсэг хэрэглэсэн бөгөөд хариу цохилт өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Тус улсын үндсэн хуулиар Ерөнхийлөгч Франсуа Олланд парламентаас зөвшөөрөл авалгүйгээр цэрэг хөдөлгөх эрхтэй байдаг байна. Гэсэн хэдий ч сөрөг хүчний олон гишүүд ийм ноцтой асуудал дээр санал хураах ёстой гэсэн байр суурьтай байна.
Д.Идэр