Тэгвэл шинжээчдийн хариу гарахад гурван долоо хоногийн хугацаа шаардаж
мэднэ хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдээллээ.

Сирид химийн зэвсэг ашигласан эсэхийг тогтоохоор НҮБ-ын шинжээчид хэдхэн хоногийн өмнө Дамаск хотод ажиллаж, өнгөрсөн бямба гарагт нутаг буцсан билээ. Тэд химийн зэвсэгт хордсон хүмүүстэй уулзаж дээжүүд авсан юм. Тэгвэл шинжээчдийн хариу гарахад гурван долоо хоногийн хугацаа шаардаж мэднэ хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдээллээ. Бан Ги мүн холбогдох албаныханд шинжилгээний хариуг хурдан гаргахыг хүссэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри НҮБ-ын шинжилгээ юу ч хэлж чадахгүй хэмээн мэдээлээд байгаа билээ. Их Британи ч мөн ижил байр суурьтай байгаа юм.
АНУ, Франц, Герман, Их Британийн тусгай албадууд Башар Ал Ассад Сирид химийн зэвсэг ашигласан хэмээн мэдээлсэн билээ. Харин ОХУ НҮБ-ын шийдвэрийг харах ёстой гэсэн байр суурьтай байна.
Хэрвээ НҮБ Сирид химийн зэвсэг ашигласныг баталвал олон улсын хамтрал Башар Ал Ассадын дэглэмийн эсрэг цохилт өгөх нь гарцаагүй юм.