Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дайн эхлэхэд нэг алхам ойртжээ: Хамгийн аюултай химийн болон биологийн зэвсэгтэй улс орнууд

2013-9-06
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн сарын 21-ний өдөр Сирийн нийслэл Дамаск хотод химийн зэвсэг хэрэглэсэн гэх асуудал олон улсын мэдээллийн хамгийн чухал сэдэв болоод байна.
golӨнгөрсөн сарын 21-ний өдөр Сирийн нийслэл Дамаск хотод химийн зэвсэг хэрэглэсэн гэх асуудал олон улсын мэдээллийн хамгийн чухал сэдэв болоод байна. Өчигдөр АНУ-ын Сенатын танхмийн байнгын хороо гэддэг Сенатын Гадаад харилцааны хороо Сирид цэргийн цохилт өгөх асуудлаар санал хурааж Ерөнхийлөгч Б.Обамагийн байр суурийг дэмжсэн билээ. Олон улсын хамтралыг Башар Ал Ассадын дэглэмд хариуцлага тооцохыг шаардаж буй АНУ цэрэг оруулах асуудлыг ирэх долоо хоногт Конгресстоо хэлэлцэн шийдвэрлэх юм.

Хэрвээ АНУ-ын Конгресс Сирид цэрэг оруулахыг дэмжвэл дайн эхлэхэд ганц хуруу л дутах юм. Ингэснээр өнгөрсөн сард химийн зэвсэг ашиглан 1400 хүнийг хөнөөсөн гэх Башар Ал Ассад ч мөн хариу цохилтод бэлдэж эхэлнэ.

Сирийн асуудал хурцдаж буй эдгээр өдрүүдэд Сирийн хөрш зэргэлдээ орнууд дайны халдлагад өртөх вий гэсэн айдастай байна. Учир нь АНУ болон Сирийн мөргөлдөөн хүн бүрийн мэддэг энгийн зэвсгийн хүрээнд явагдахгүй хэмээн олон улсын шинжээчид мэдээлээд байна. Ялангуяа Сирийг химийн болоод биологийн зэвсэг ашиглана хэмээн таамаглаж байгаа юм.

Тэгвэл хамгийн аюултай зэвсэгт тооцогдож буй химийн болон биологийн зэвсэг гэж юу байдаг, дэлхийн ямар улс орнууд ийм нууц зэвсэгтэй тухай мэдээллийг хүргэж байна.

Химийн зэвсэг нь хорт хий зэрэг химийн хорт бодис ашиглан, хүн, амьтанд хор хөнөөл учруулах зорилгоор үй олноор хөнөөх зэвсэг юм. Харин биологийн зэвсэг гэдэгт цэрэг дайны үйл ажиллагаа явуулахад зориулсан, вирус, нян, бусад өвчин үүсгэгч биологийн тээгч зэргийг багтаана. Химийн зэвсгээс ялгаатай нь дээрх амьд организмыуудыг олноор цуглуулан дэвшилтэт технологиор зэвсэг болгон хувиргаж ашигладаг байна. Биологийн зэвсэг нь хөнөөх, чадваргүй болгох, хүн буюу бүлэг хүн, аль эсвэл тухайн орчны нийт хүн амыг хүндээр гэмтээх ч чадвартай байдаг.

Хүйтэн дайн дуусаад олон жил өнгөрч байгаа ч улс орнууд зэвсгээр хөөцөлдөхөө зогсоогүй билээ. Заналхийллийг нэмэгдүүлж буйг үл харгалзан дэлхийн цөөн тооны улсууд олон улсад зарласан, зарлаагүй байдлаар химийн болон биологийн зэвсгийг нөөцөлсөн байна. Эдгээр орнуудын тоонд АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Сири, Албани, Куба, Египет, Энэтхэг, Тайван, Израйль, Иран, Ирак, Судан, Ливи, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг улс багтаж байна. Гэхдээ дээрх орнуудын ихэнх нь химийн болон биологийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоосон байдаг аж.

gadna gol
Доорх мэдээллийг АНУ-ын Төрийн Департментын 2010 оны тайланд тусгажээ.
Эдгээр улсуудын ихэнх нь 1972 оны Биологийн зэвсгийг хориглох, 1993 оны химийн зэвсгийг хориглох, 1925 оны Химийн болон Биологийн зэвсгийг хориглох Женевийн протоколуудад нэгдсэн аж. Химийн болон биологийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлж байсан гэх орнуудаас хамгийн ноцтой гэсэн улсуудын мэдээллийг хураангуйлж хүргэе.

1.    Албани
Биологийн зэвсэг: Байхгүй. Бусад орон энэ талаар мэдээлж байгаагүй.
Химийн зэвсэг: 16 метр тонн гичний хийг эзэмшдэг хэмээн зарлаж байсан ч 2007 оны долдугаар сарын 11-ний өдөр устгасан хэмэн мэдээлсэн. Өөр химийн зэвсгийн элементийг 2011 оны 9 дүгээр сард илрүүлсэн ч 2012 оны долдугаар сард устгасан хэмээн үздэг.

2.    БНХАУ
Биологийн зэвсэг: Амласан үүргийнхээ дагуу биологийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагүй. Харин АНУ 1993 онд БНХАУ-г биологийн зэвсэгтэй хэмээн мэдээлж байсан.

Химийн зэвсэг: БНХАУ 1997 онд химийн зэвсгийн хөтөлбөр эхлүүлснээ зарласан ч одоо хөтөлбөрийг хаасан гэж мэдээлдэг. АНУ 2003 онд БНХАУ-ыг химийн зэвсэг дэлгэрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна хэмээн буруутгаж байсан.
1989, 1994, 1993, 1997 оны химийн болон биологийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх олон улсын конвецид нэгдсэн.

3.    Египет
Биологийн зэвсэг: 1972 онд Ерөнхийлөгч Саддатыг биологийн зэвсэгтэй болж буй гэх бүрхэг мэдээлэл хоёр удаа цацагдаж байсан. Химийн зэвсэг нөөцөлж байгаад 1963-1967 онд Йеменд ашигласан нь тогтоогдсон.

4.    Израйль
Биологийн зэсвгийн хөтөлбөр болон чадамжтай гэж үздэг бөгөөд Израйль улс Биологийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх конвецид нэгдээгүй шалтгаанаа тайлбарлаагүй.

5.    Хойд Солонгос
Биологийн зэвсэггүй бөгөөд энэ асуудлаар судалгаа явуулаагүй хэмээн зарласан. Харин тус улсыг их хэмжээний химийн зэвсгийн нөөцтэй гэж үздэг. Үүнд мэдрэлд нөлөөлөх бодис болон цэврүү үүсгэх, амьсгаа боогдуулах болон цусанд хортой элемент агуулсан хэмээн бичжээ. 2012 онд Хойд Солонгосыг олон жилийн турш хэрэгжүүлсэн химийн зэвсгийн хөтөлбөртэй хэмээн АНУ зарлажээ. Хойд Солонгосын эрх баригчид ч Химийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх протоколд нэгдэхээс татгалзсан  байна.

russia6.    ОХУ
Биологийн зэвсэг: 1992 онд Борис Ельцин ЗСБНУ биологийн зэвсгийн хөтөлбөрийг 1970-80 онд хэрэгжүүлж байсан хэмээн хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ 1992 оноос хойш хөтөлбөрийг хөрөгжүүлэхийг хориглосон байна. ОХУ-ыг хөтөлбөрөө нууцаар үргэжлүүлсэн байж магадгүй гэх хар байдаг ч энэ талаар мэдээлэл тун ховор байдаг аж.

Химийн зэвсэг:  Дэлхийд хамгийн их химийн зэвсэг буюу 40 мянган метр тонн химийн зэвсэг нөөцөлж байжээ. Үүнд: VX, сарин, соман, гич, люизит, гич болон люизитын холимог мөн өнгөгүй хортой хий фосжень багтаж байв. ОХУ химийн зэвсгээ устгасан хэмээн олон улсын конвенцид нэгдсэн ч 2009 оны 12 сарын байдлаар 21500 метр тонн химийн зэвсэг үлдсэн хэмээн мэдээлэгдэж байв. 

7.    Сири
Биологийн зэвсэг: 2010 онд Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад биологийн зэвсэгтэй гэх битүү сануулга өгч syriaбайсан байна. АНУ Сирийг 1980 оноос хойш 30 гаруй жилийн турш биологийн зэвсгийн хөтөлбөрийг нууцаар хэрэгжүүлсэн гэж үздэг.

Химийн зэвсэг: 2012 оны долдугаар сард Сирийн Гадаад хэргийн хэвлэлийн төлөөлөгч Жиках Макдисси химийн зэвсэгтэйг нотлох мэдээлэл хийж байжээ. Үүнд: мэдрэлд нөөлөлх VX, сарин болон цэврүүтүүлдэг бодис багтдаг гэж үздэг. Энэ оны хоёрдугаар сард Сирид химийн зэвсэг ашигласан хэмээн буруутгасан. АНУ өнгөрсөн 8 сарын 21-ний өдөр сарин хор багтаасан химийн зэвсэг ашиглаж 1400 хүний аминд хүрсэн хэмээн буруутгаж байна. Франц, Их Британи, Германы Засгийн газар ч мөн ижил байр суурьтай байгаа юм. Харин Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоох НҮБ-ын шинжээчдийн багийн хариу гарахад гурван долоо хоног шаардагдаж мэднэ хэмээн мэдээлээд байна.
1972 онд Биологийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх протоколд нэгдсэн ч химийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх конвенцид нэгдэхээс татгалзжээ.

usa8.    АНУ
Биологийн зэвсэг: Биологийн зэвсгийн хөтөлбөрөө 1969 онд хүлээн зөвшөөрсөн. Энэ төрлийн бүх зэвсгээ 1971-73 онд устгасан хэмээн үздэг. Гэхдээ батлан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд биологийн зэвсгийн судалгаа явуулж байгаа хэмээн 2010 онд мэдээлжээ. ОХУ 2010 онд АНУ-ыг биологийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлж байна хэмээн буруутгаж байсан.

Химийн зэвсэг: 1997 онд Химийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх протоколд нэгдсэнээр 27771 метр тонн химийн зэвсгээ устгаж эхэлжээ. 2010 оны нэгдүгээр сарын байдлаар 5449 метр тонн химийн зэвсэг үлдсэн хэмээн мэдэгдсэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.169.54.26)
    muu bn shuuu usa bas eemeer ain
    2013 оны 09 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    8 цаг 39 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    9 цаг 41 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    10 цаг 14 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    10 цаг 21 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    10 цаг 32 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    10 цаг 34 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    11 цаг 0 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    12 цаг 58 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    13 цаг 25 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    13 цаг 32 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    13 цаг 53 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    14 цаг 6 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    14 цаг 18 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    14 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    14 цаг 35 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    14 цаг 43 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    14 цаг 50 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    14 цаг 55 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    15 цаг 1 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    15 цаг 12 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК