Өнөөдөр өглөө Токиогийн биржүүдэд нэг ам.доллар 100 иен давжээ.
Өлөөний 09:00 цаг гэхэд нэг доллар 100.11-100.13 иенээр үнэлэгдэж
эхэлсэн байна. Харин Нью-Йорк хотод нэг доллар 100.06-100.16 иенээр
худалдаалагдаж эхэлжээ. Өчигдөр 17 цагийн байдлаар 99.96-99.98 иен нэг доллартай тэнцэж байсан билээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн эдийн засгийн томоохон төлөвлөгөөний нэг хэсэг нь иений ханшийг бууруулах байсан юм. Иений ханшийг бууруулснаар экспортлогчдод ихээхэн тустай байгаа аж. Гэхдээ үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш хэт их буурвал эдийн засагт хор хөнөөлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Д.Идэр



























































