Вьетнамын хойд хэсгийн нутгийг гэнэтийн үер дайрчээ. Үүний улмаас газрын хөрс нурж олон хүний аминд хүрсэн байна. Одоогоор найман хүн амиа алдсан бөгөөд 10 хүн сураггүй болоод байна хэмээн албаныхан мэдээлжээ. Лхагва гарагт орсон ширүүн бороо уулархаг нутгууд болох Ха Жиань, Лай Чау, Лао Кай зэрэг мужуудад 170 мм-ээс дээш буусан хэмээн Цаг уурын агентлагаас мэдээлсэн байна.
Гамшигт олон арван орон гэр сүйдэж, зам талбай эвдэрсэн байна. Гэхдээ одоогоор хохирлын хэмжээг тогтоож амжаагүй байгаа гэлээ.
Өнгөрсөн жил Вьетнамд үер болсоноор 260 гаруй хүн амиа алдаж байсан юм.
Д.Идэр



























































