Өчигдөр Чилийн оюутнууд боловсролын салбарт шинэчлэл хийхийг шаардаж жагссан байна. Сантьяго хотод болсон жагсаал тайван эхэлсэн ч сүүлдээ эмх замбараагүй байдал үүссэний улмаас оюутнууд цагдаа нартай мөргөлджээ. Цагдаагийн газраас жагсаалд 25 мянган оюутан оролцсон хэмээн мэдээлээд байгаа юм. Харин Оюутны холбооноос 80 мянга гаруй оюутан жагсаалд оролцсон гэжээ. Багш нар болон сургуулийн үйлдвэрчний эвлэлүүд ч жагсаалд нэгдсэн байна. Тэд эрх баригчдыг сургалтын төлбөрийн үнийг чөлөөлөхийг шаардсан юм.
Цагдаа нар оюутнуудыг тараахыг тулд усаар шүршиж, нулимс асгаруулах хий ашигласан гэлээ. Мөн олон тооны оюутанг баривчилсан байна. Мөргөлдөөнд багадаа таван хүн гэмтэж бэржтээ.
Д.Идэр



























































