Английн Кент хотын Шеппэйн уулзвар дээр 130 гаруй машин мөргөлдсөн томоохон хэмжээний осол гарчээ. Азаар хүний амь эрсдээгүй ч ослоор 60 гаруй хүн гэмтэж бэртээд байна хэмээн албаныхан мэдээллээ. Тэдгээрийн 35-ыг нь яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай байсан байна. Өтгөн манантай байсан учраас осол гарсан хэмээн үзэж байна. Холбогдох албаныхан шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Цагдаа нарын мэдээлснээр Шеппэйн уулзварыг гатлах дээд хурд нь цагт 70 миль байх ёстой байжээ.
Ослын улмаас А249 гүүрний замыг есөн цагийн турш хаасан байна.
1.25 км урттай Шеппэйн уулзварыг 2006 онд 100 сая фунт стерлингийн өртгөөр босгож байжээ.
Д.Идэр



























































