Ромын хамба лам Францис Сирид алан хядах үйл ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлэхийг хүсчээ. Тэрээр “Их 20” орны удирдагчдын уулзалтыг тэргүүлж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан захидал илгээсэн байна. Захидалд Сирийн байдлыг улам хүндрүүлэхээс урьдчилан сэргийлэхийг хүссэн байна. Хамба лам Францис “Энх тайван байдал үгүйлэгдэж буй Сирийн ард түмнийг эмгэнэлт байдлын сүүдэрт нь зүгээр үлдээж болохгүй. Би “Их 20” орны удирдагчдыг шийдэлд хүрч, хагаралдахгүй байхыг хүсч байгаа бөгөөд Сирид ямар ч төрлийн цэргийн хүч ашиглахгүй байхыг урилаж байна” хэмээн бичжээ.
Үүнээс гадна Ватиканы хэвлэлийн төлөөлөгч хөлгийн санваартан Федерико Ломбарди хамба ламыг Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассадтай утсаар ярьсан гэх мэдээллийг албан ёсоор няцаасан байна.
Д.Идэр



























































