Герман улс химийн зэвсэг хэрэглэсэн Сирид цэрэг оруулах төлөвлөгөө боловсруулаагүй байгаа хэмээн канцлер Ангела Меркель мэдээллээ. Тэрээр их хорин улсын удирдагчдын уулзалтын үеэр хийсэн мэдэгдэлдээ “Герман улс Сирийн мөргөлдөөнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд л оролцоно” хэмээн хэлсэн байна. Мөн Ангела Меркель Сирийн дайныг хурдан дуусахыг хүсч буйгаа хэлээд зөрчилдөөнт байдлыг зөвхөн улс төрийн хэмжээнд л шийдвэрлэхийг хичээх ёстой гэсэн байна.
Хатагтай Ангела Меркель “Их 20”-ийн уулзалтаар Сирийн хямралын шийдлийг олно хэмээн хүлээж байгаа гэлээ.
Д.Идэр



























































