
Өмнө нь АНУ Сирийн босогчдод туслахаа амласны дараа Йорданд цөөн тооны босогчийг цэргийн тусгай бэлтгэлд хамруулж байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр хэрвээ босогчдыг нэмж бэлтгэхээр бол Сириэс өөр улсад бэлтгэл явах нь ойлгомжтой гэсэн байна. Гэхдээ боломжтой улс нь Йордан хэмээн нэрлэгдээд байгаа аж.
Шийдвэрийг гаргаагүй байгаа хэдий ч эл асуудлыг Засгийн газар дээд түвшиндээ хэлэлцэж байгаа бөгөөд удахгүй шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн байна.
Пентагоны 1000 гаруй цэрэг Йордан дахь цэргийн баазад байршдаг юм.
АНУ-ын Конгресс ирэх долоо хоногт Сирид цэрэг оруулах асуудлыг хэлэлцэх юм. Хэрвээ Конгресс Сенатын баталсан цэрэг оруулах шийдвэрийг дэмжвэл Б.Обама Башар Ал Ассадад хариуцлага тооцохоор хөдлөх билээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)