
УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн шүүхэд хянахаар болсон. Тэгвэл эл хэргийг маргааш хэлэлцэх тов гарчээ. Албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан гэх энэхүү хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд нэмж шалгах зүйлс байна, нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Харин Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас сэргээн шалгасан уг хэрэгт хяналт тавьсан прокурор үүнийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан нь энэ юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)