
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн онцгой байдлын газарт объектын гал түймрийн 3, гал түймрийн зөрчлийн 4, аврах ажиллагаааны 6 дуудлагаар Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр шатаж байсныг 0,5 тонн ус зарцуулан унтраажээ. Мөн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/