
Багануур дүүрэг 5 дугаар хороо Хэрлэн голд хүн осолдсон байж болзошгүй, олдохгүй 2 цаг болж байна гэх дуудлагаар Онцгой байдлын хэлтсээс 7 албан хаагч гарч шалгахад 37 настай эрэгтэй иргэн Б голын салааны бургасанд согтуу байсныг завиар гол гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ. Мөн Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Гүнжийн аманд ой модонд хүн алга болж осолдсон байж болзошгүй, олдохгүй 4 цаг болж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 11 албан хаагч гарч 60 настай, эрэгтэй иргэн Ш-г өглөөний 04:40 цаг хүртэл хайсан боловч олдоогүй байна. Эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/