
Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял сонсоод байгаа АМГ-ын дарга Д.Батхуягийн хэрэгт холбогдуулан 106 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Тэгвэл энэхүү зөвшөөрлөө хүчингүй болгосон 24 компани 80 гаруй тэрбум төгрөгний хохирол амсаад байгаа юм байна. Мөн энэ асуудлаас болж үйл ажиллагаагаа зогсоох дээрээ тулжээ. Тэд өдгөө яах учраа ч олохгүй байгаа гэнэ. Учир нь энэ хэрэг төрийн албан хаагч албан хэргээ урвуулан ашигласан эрүүгийн хэрэг учраас тэдэнд давж заалдах боломж байхгүй байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (10)