Чөлөөт бөхийн барилдааныг 2020, 2024 оны Олимпийн наадмын төрөлд
оролцуулахаар болжээ. Олон улсын олимпийн хорооны гишүүд өнгөрсөн
амралтын өдрүүдэд Буэнос-Айрест нууц санал хурааснаар ийм шийдвэрт
хүрчээ.

Чөлөөт бөхийн барилдааныг 2020, 2024 оны Олимпийн наадмын төрөлд оролцуулахаар болжээ. Олон улсын олимпийн хорооны гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд Буэнос-Айрест нууц санал хурааснаар ийм шийдвэрт хүрчээ.
Чөлөөт бөхийн барилдааныг 2020 оны олимпийн хөтөлбөрөөс хасна гэх асуудал өнгөрсөн хоёрдугаар сараас хойш яригдах болсон юм. Олон улсын бөхийн төрлүүдийн холбоо чөлөөт бөхийн спортыг олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах шийдвэрийг эсэргүүцэж “Save olympic wrestling” буюу “Чөлөөт бөхөө аваръя” аянг өрнүүлээд байсан билээ.
2020 оны Олимпийн наадмыг Япон улс зохион байгуулах болсныг мөн зарласан байна.
Д.Идэр