Эрдэмтэд дэлхийн хамгийн том галт уулыг Номхон далайн дор байгааг нээжээ. Номхон далайн дор хоёр км-т орших сөнөсөн галт уул Таму нь 310 мянган км.кв хэмжээтэй аж. Энэ нь нарны систем дэх хамгийн том галт уул болох Ангараг гаригийн Олипус Монстой харьцуулж болохуйц хэмжээ юм байна. Таму нь өмнө нь дэлхийн хамгийн том галт уул хэмээн нэрлэгдэж байсан Хавай дахь Мауна Лоагаас урт, өргөн, өндрөөрөө ч том аж. Галт уул нь Японоос зүүн зүгт 1600 км-т орших Шатски Райс хэмээн танигдсан усан дорх өндөрлөг дээр оршиж байгаа юм.
Судалгааны багийнхан галт уулыг судлах ажлыг хориод жилийн өмнө эхлүүлсэн байна. Гэсэн хэдий ч нээсэн уул нурууд нь дан ганц галт уул мөн эсэхийг тогтооход олон жилийг зарцуулжээ.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)