АНУ-ын Конгресс Сирид цэрэг оруулах асуудлыг маргааш хэлэлцэн шийдвэрлэх гэж байна. Санал хураахын өмнөх өдөр Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Парист Арабын лигийн гадаад хэргийн сайдуудтай уулзжээ. Тэрээр багадаа арван орон АНУ-ыг Сирид цэрэг оруулахыг дэмжсэн хэмээн мэдээлээд байгаа юм. Жон Керри “Ерөнхийлөгч Башар Ал Ассад өнгөрсөн сарын 21-ний өдөр Дамаск хотод химийн зэвсэг хэрэглэснээр олон улсын улаан шугамыг давсан хэрэг болсон. Арабын лигийн гадаад хэргийн сайдууд ч энэ байр суурь дээр надтай санал нийлж байгаагаа хэлсэн” хэмээсэн байна.
Гэхдээ Жон Керри Арабын лигийн зарим орнуудыг Башар Ал Ассадыг химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор мэдэгдэхийг далд утгаар уриалсан хэмээн ажиглагчид үзжээ.
Харин Иракын нийслэл Багдадад айлчлал хийж байсан Иранийн Гадаад хэргийг сайд Мохаммед Жавад Зариф АНУ-д Сирид цэрэг оруулбал НҮБ-ын дүрмийг зөрчсөн хэрэг болно хэмээн мэдэгдсэн байна.
Д.Идэр



























































