
Германы хамгийн том хэвлэл болох “Bild am Sonntag”-ий мэдээлснээр Сирийн эрэгт байршин тагнуул хийж байсан Германы ажиглалтын усан онгоц энэ мэдээллийг өгчээ. Тэд химийн зэвсэг хэрэглэх тухай Сирийн армийн командлагчдын утасны дуудлагыг барьж сонссон аж. Тагнуулын албаныхны хэлснээр Сирийн армийн командлагчид Ерөнхийлөгч Башар Ал Ассадаас химийн зэвсэг хэрэглэхийг зөвшөөрөхийг олон удаа утсаар асуужээ. Энэ бүхэнд Башар Ал Ассад татгалзсан хариу өгсөн гэсэн байна.
Ингэснээр Ерөнхийлөгч Башар Ал Ассад өнгөрсөн сарын 21-ний өдөр Дамаск хотод 1400 гаруй хүний амийг авсан химийн зэвсэг хэрэглэх тушаалыг өгөөгүй хэмээн дүгнэхэд хүрээд байгаа юм.
Башар Ал Ассад эл асуудал яригдахаас эхлээд химийн зэвсэг хэрэглээгүй хэмээн няцааж байсан юм. Тэрээр өчигдөр АНУ-ын “CBS” телевизэд өгсөн ярилцлагадаа ч химийн зэвсэг хэрэглэх тушаал өгөөгүй хэмээн мэдээлжээ.
Германы канцлер Ангела Меркель өнгөрсөн долоо хоногт тус улс Сирид цэрэг оруулахгүй хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр энэ тухайгаа дээрх сонинд ч мөн давтан ярьжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)