Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари өчигдөр албан тушаалаасаа огцорлоо.

Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари өчигдөр албан тушаалаасаа огцорлоо. Тус улсын үндсэн хуулийн дагуу тэрээр таван жилийн турш Ерөнхийлөгчийн албанд зүтгэж, энэхүү хугацаа нь дууссан тул албан тушаалаасаа буусан байна. 2008 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Асиф Али Зардари бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан Пакистаны анхны Ерөнхийлөгч болж байна.
Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөх арга хэмжээ Пакистаны Батлан хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн түүнд хүндэтгэл үзүүлж, төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн байна. Тэрээр “Би өөрийн албан тушаалаа бүрэн эрхийн таван жилээ дуусган өгч байгаадаа баяртай байна” хэмээн хэлжээ.
Түүний ажлыг өнөөдөр Мамнүүн Хуссайн залгамжлан авснаар Пакистаны 12 дахь ерөнхийлөгч болох юм.
Д.Идэр