"Оюутолгой"-н ТУЗ-ын шинэ гишүүд томилогдоод удаагүй байгаа билээ. Тэгвэл шинэ бүрэлдэхүүнтэй ТУЗ-ын хурал энэ долоо хоногт болно гэж эх сурвалж мэдээллээ.Өмнөх ТУЗ-ын гишүүд болох Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ч.Ганболд нарын оронд Д.Ганболд, Ч.Отгочулуу, Г.Тэмүүлэн нар томилогдоод байгаа билээ. Шинэ гишүүд удахгүй "Рио Тинто" компанийн төлөөлөлтэй уулзахаар Англи улсыг зорино гэсэн мэдээлэл гараад байгаа юм.



















































