
Засгийн газрын хэвлэлийн мэдээлснээр 5000 мянган ажлын байранд батлан хамгаалах, санхүү, эдийн засаг, барилга, орон сууц гэх мэт олон салбар хамрагдаж байгаа гэлээ. Олон мянган ажлын байраар хангах саналыг Батлан хамгаалахын сайд Моше Яалон Палестины эдийн засагт туслах зорилгоор дэвшүүлжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Израйлийн Шударга ёс, Дотоод хэргийн яам тус улсын иргэнтэй гэрлэсэн палестинчуудад барилгын салбарт ажиллах 3000 ажлын байрны зөвшөөрөл олгож байсан билээ.
Уэст Банкид 50 мянган палестин иргэнийг Израйльд ажиллахыг зөвшөөрсөн байдаг ч тэдний зөвхөн 39 мянга нь тогтмол ажлын байртай байна. Шинжээчид Уэст Банк дахь палестинчуудын ажилгүйдлийн түвшинг 17.5 хувьтай байна хэмээн дүгнэсэн байна.
Д.Идэр