Австралийн парламентын сонгууль өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон билээ. Энэхүү сонгуульд Либерал нам ялалт байгуулах нь тодорхой болсон тухай мэдээлсэн. Парламентын танхмийн 150 суудлын 90-ийг нь Тони Эботтын Либерал нам авсан хэмээн урьдчилсан тооллогоор дүгнээд байгаа. Шинэ Ерөнхий сайд Тони Эботт эрх баригч Кевин Руддын Хөдөлмөрийн намыг ялснаа дөнгөж мэдсэний дараагаас ажилдаа орсон байна. Тэрээр Сидней хотын захаар дугуй унаж ажлаа эхлүүлжээ. 55 настай Тони Эботт нүүрс хүчлийн хийн ялгаруулалтанд татварыг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ хэмээн амласан юм. Түүний дугуй унасан нь ч энэ амлалтаас ажлаа эхлүүлэхийг илэрхийлж байна хэмээн ажиглагчид бичжээ.
Тони Эботтын анхаарал татсан амлалтууд нь цагаачлалын асуудлыг чангатгаж, тус улсад ирж буй цагаачлагчдын завийг буцаах тухай асуудал байсан юм. Мөн Австралийн гадаад тусламжийн төсвийг багасгана хэмээн амласан юм.
Түүнийг ялсны дараа Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон баяр хүргэсэн билээ.
Д.Идэр

































































