
Харин тэрбээр энэ гэр бүлийн тухай шинэ мэдээг "Guardian" сонинд ярилцлага өгөх зуураа хавчуулжээ. Дэннис Родман "Би маршал Кимийн охиныг тэвэрч, эхнэртэй нь ярилцсан. Тэр маш сайн аав, сайхан гэр бүлтэй хүн байна лээ" хэмээн ярьжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн нэгдүгээр сард Хойд Солонгосын удирдагчийн эхнэр нярайлсан гэх мэдээллийг тэрбээр баталжээ. Ким Чен Уныг хүүхэдтэй болсон гэж зарим хэвлэлүүд бичиж байсан ч нэг удаа баттай нотолгоо гаргаж, зургийг нь авч чадаагүй байсан юм. Ким Чен Уны бяцхан охиныг Жу-ае гэдэг аж.
Сагсчин Дэннис Родман энэ жил хоёр дахь удаагаа Хойд Солонгост айлчилж байна.
Сэтгэгдэл (3)