Филиппиний далайн эргийн хотод исламын шашинт 20 гаруй босогч үймээн дэгдээж, арав гаруй хүнийг барьцаалсан талаар “BBC” мэдээллээ. Босогчид Замбоанга хотын оршин суугчдыг барьцаалахаас өмнө тэнгисийн цэргүүдтэй мөргөлдсөн байна. Эрх баригчид барьцаалагч этгээдүүдийг Морогийн үндэснийн либерал фронт бүлэглэлийн гишүүд байсан хэмээн сэжиглэж байна. Исламын бүлэглэлийн дайчид 10-15 хүнийг барьцаалсан аж.
Мөргөлдөөнд тэнгисийн цэргийн байлдагч амиа алдсан бөгөөд 10 гаруй албаны хүн гэмтэж бэртсэн байна. Морогийн үндэснийн либерал фронт нь Филиппиний хамгийн том бүлэглэлүүдийн нэг бөгөөд тус улсын өмнөд хэсгийг автономит муж болгохыг зорьдог гэлээ.
Д.Идэр



























































