АНУ-ын Төрийн нарийн бичгийн экс дарга, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн яригдаж буй Хилари Клинтон Сирийн нөхцөл байдлын тухай анх удаа тайлбар хийхээр болжээ. Тэрээр даваа гарагт Цагаан ордонд айлчлах үеэрээ Сирийн асуудлаар илтгэл тавих юм байна. Хатагтай Хилари Клинтон өмнө нь Сирийн Дамаск хотод химийн зэвсэг хэрэглэсэн асуудлаар тайлбар хийж байгаагүй юм.
АНУ-ын Конгресс химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн үзэж буй Ерөнхийлөгч Башар Ал Ассадын дэглэмд хариуцлага тооцохоор Сирид цэрэг оруулах асуудлыг даваа гарагт хэлэлцэж, санал хураан шийдвэрлэх юм. Тиймээс Хилари Клинтоны мэдэгдэл төлөөлөгчдийн саналд нөлөөлөх боломжтой хэмээн үзэж байна. Ерөнхийлөгч Барак Обама ч мөн даваа гарагт Америкийн телевизийн зургаан сувагт ярилцлага өгөхөөр төлөвлөснийг эл асуудалтай холбон үзэж байна.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)