Москва хотын даргын сонгуулийн дүн өнөөдөр 10 цагт эцсийн байдлаар гарлаа. Нэр дэвшигч Сергей Собянин сонгуульд 51.37 хувь буюу 1.193.178 хүний саналаар яллаа хэмээн Москва хотын сонгуулийн хорооноос мэдээллээ. Сонгуулийн ирц 32.07 хувьтай байсан байна.Урьдчилсан санал асуулгаар бие даан нэр дэвшигч Сергей Собянин 98.03 хувиар ялаад байсан юм.
Сонгуульд гарах магадлалтай хэмээн бичигдэж байсан БНН-Ард түмний эрх чөлөө намын эвслээс нэр дэвшигч, сөрөг хүчний томоохон төлөөлөгч Алексей Навални 27.24 хувийн саналаар хоёрдугаарт бичигджээ. Мөн Коммунист намын Төв хорооны дэд дарга Иван Мелников 10.69, Яблоко намын тэргүүн Сергей Митрокин 3.51, Либерал ардчилсан намын Михайл Дегтярев 2.86, Зөвхөн Орос намын тэргүүн Николай Левичев 2.79 хувийн санал авчээ.
Д.Идэр





























































