Австралийн Сенатын сонгуульд өрсөлдсөн Жулиан Ассанжийн Викиликс нам маш бага санал авч ялагдал хүлээсэн талаар Сонгуулийн хорооноос мэдээллээ. “WikiLeaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Виктория муж улсад нэр дэвшсэн юм. Тэрээр ердөө 1.18 хувийн буюу 25.666 хүний санал авчээ.
Ингэснээр сонгуульд ялалт байгуулна хэмээн найдаж байсан Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд үргэлжлүүлэн хоргодох боллоо.
Тус улсын Сенатын сонгуульд 39 нам, эвслийн төлөөлөгчид нэр дэвшсэн байна.. Гол өрсөлдөөн эрх баригч Хөдөлмөрийн нам болон сөрөг хүчний Либерал намын хооронд явагджээ. Либерал нам ялалт байгуулснаар Тони Эботт шинэ Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болсон билээ.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)