
МАН-ын 27-р Их хурал ирэх сарын 27-нд болохоор товлогдоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тус намын зүгээс 27-р Их хурлын логог зохиох уралдааныг уран бүтээлчдийн дунд зарлалаа. Уралдаан өнөөдөр эхэлсэн бөгөөд 9-р сарын 19-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд бүтээлүүдийг авах юм байна. Нэгдүгээр байрын эзэн нэг сая төгрөгийн шагналтай бол хоёрдугаар байранд орвол 500 мянган төгрөгийн шагналтай аж. Бүтээлээ D.Damdinbazar@gmail.com хаягт ирүүлэх юм байна.
Сэтгэгдэл (2)