
Авлигад авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, УИХ-ын гишүүний сэнтийд заларсан гэх Д.Дондогийн хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хянах гэж байна. Түүний хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт сэргээн шалган, өнгөрсөн хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд дэнсэлж, нотлох баримт хангалтгүй, нэмж тодруулах зүйлс бий гэх шалтгаанаар Д.Дондог нарын 10 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан. Гэвч шүүхийн дээрх шийдвэрийг улсын яллагч эсэргүүцэн, Нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичсэнээр ийнхүү хэргийг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хянах гэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/