
Ерөнхийлөгч Барак Обама хэрвээ Сири химийн зэвсгийн нөөцөө олон улсын хяналтад өгвөл цэрэг оруулах төлөвлөгөөгөө зогсоож болно гэсэн байна. Гэхдээ тэрээр Сирийн Засгийн газар ийм болзлыг зөвшөөрнө гэдэгт эргэлзэж байгаа гэжээ.
АНУ-ын Конгресс Сирид цэрэг оруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үед ОХУ-ын эрх баригчид Сирийг химийн зэвсгээсээ татгалзахыг санал болгосон байна. Одоогоор Конгрессын шийдвэрийг албан ёсоор танилцуулаагүй бөгөөд ерөнхий таамаг төдий тоон мэдээллийг барууны хэвлэлүүд цацаж байна.
Өнгөрсөн баасан гарагт Төлөөлөгчдийн танхим буюу АНУ-ын Доод танхмийн 433 гишүүний 230 нь Сирид цэрэг оруулахыг эсэргүүцэж буйгаа ил тод мэдээлсэн билээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)