Албан тушаалаа ашиглан улсаас их хэмжээний мөнгө “идсэн” хэргээр саатуулагдаж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг өнгөрсөн баасан гаригт сулласан байна. Түүний өмгөөлөгч, ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрүүл мэндийн байдлыг нь харгалзан ийнхүү батлан даалтад гаргажээ.Хэргийг сануулбал, Н.Түмэндэмбэрэлээс гадна тус яамны Оношилгоо, эмчилгээний, технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг, “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор нарын таван хүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Эрүүгийн цагдаагийнхан саатуулан шалгаж эхэлсэн билээ.
Тэднийг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдуулан УМБГ-т шалгаж байгаад харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (6)