
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 2, гал түймрийн зөрчлийн 1, цогцос гаргах 1 дуудлага ирж Нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо барилгаас утаа гэсэн дуудлагыг иргэн утсаар 08:03 цагт өгснөөр Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргахад 3х4 метрийн хэмжээтэй байрны дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 52 дугаар сургуулийн урд машин шатаж байна гэсэн дуудлагыг 08:53 цагт өгснөөр Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад Исузу Вигхорн загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг, дугуй шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/