
"Нарантуул" худалдааны төвийн хүнсний битүү зах өнгөрсөн сарын 23-нд шатаж, нэг хүний амь эрсдэн, 300 гаруй түрээслэгч хохирол амсаад байгаа. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Улсын мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарч, галын учир шалтгааныг тогтоох, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар шатсан хүнсний захын түрээслэгч иргэдээс мэдүүлэг авах үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Мөрдлөгийн явц ямар шатанд явж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Н.Төгсбаяраас тодруулахад " "Нарантуул" худалдааны төв шатсантай холбоотой хохирсон иргэдээс мэдүүлэг авч байгаа. Эхний ээлжинд хохирлын хэмжээг тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Хохирсон 300 гаруй иргэн байгаа. Эдгээр иргэн бүгд мэдүүлгээ өгсний дараа л хохирлын хэмжээг нь тогтоох боломжтой. Мөн түрээслэгчдээс гадна шатсан барилгын зургийг авах зэрэг ажил хийж байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)