
2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон Хилари Клинтон Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ “Сирийн химийн зэвсгээ олон улсын хяналтад шилжүүлж өгөх ямар ч алхам нь маш чухал байх болно. Энэ бол цэргийн дайралтыг зогсоох ганц гарц юм” гэсэн байна.
Тэрээр Конгрессын гишүүдийг химийн зэвсэг хэрэглэсэн Сирийн Засгийн газрын эсрэг цэргийн дайралт хийхийг дэмжихийг уриалжээ. Мөн “Дэлхий дахин Сирийн химийн зэвсгийн заналхийллийн эсрэг аль болох хурдан, өргөн хүрээнд тэмцэх ёстой” гэжээ.
Хатагтай Хилари Клинтон Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсаны дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна. Харин хэдхэн цагийн дараа Барак Обама ч мөн телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө Сирийг химийн зэвсгээ шилжүүлэн өгвөл цэргийн дайралт хийхээ зогсоож болно гэж мэдэгдсэн юм.
Д.Идэр