Ерөнхийлөгч Хассан Роуханийн кабинет Иранд фэйсбүүк хуудсуудыг нээсэн нь эрх баригчдын хувьд анхны тохиолдол боллоо. Тэрээр улс төрийн үйл ажиллагааг иргэдэд ойр байлгах нэг хүчин зүйл нь нийгмийн сүлжээ сайтууд гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Засгийн газар Хассан Роуханигаас гадна 15 яамны сайдын фэйсбүүк хаягийг нээжээ.
Иранд нийгмийн сүлжээ сайтуудыг ихэвчлэн хориглосон байдаг билээ. Тиймээс улс төрийн хүрээнд гарч буй энэхүү өөрчлөлт иргэдэд ч бас нөлөөлж, интернэт хэрэглээг хянах арга хэмжээ удахгүй арилна хэмээн Ираны иргэд үзэж байна. Учир нь Хассан Роухани сонгуулийн сурталчилгааны үеэр ч интернэт хяналтыг сулруулна хэмээн амлаж байсан аж.
Итгэлийн Засгийн газрын веб хуудас хэмээн нэрлэгдсэн фэйсбүүк хуудас одоогоор 3000 гаруй “like” авчээ. Харин Хассан Роуханийн хуудас 30 мянга гаруй “таалагдсан” тэмдэглэгээтэй болжээ.
Д.Идэр



























































