
Бан Ги Мүн шинжээчдийн албан ёсны хариу ирэх долоо хоногоос хэтрэхгүй гарна гэж мэдээллээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт шинжээчдийг хариу гарахад гурван долоо хоногийн хугацаа шаардаж мэднэ гэж мэдэгдэж байсан юм. Мөн шинжээчдийн хариу Засгийн газар болон сөрөг хүчний хэн нь химийн зэвсэг хэрэглэснийг тогтооно хэмээн найдаж байгаа гэлээ.
Түүний хэлснээр Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй Сирид ямар арга хэмжээ авах асуудалд санал хуваагдсан байгаа гэлээ. Ноён Бан Ги Мүний дэвшүүлсэн санал бол химийн зэвсгийг Сириэс шууд тээвэрлэх явдал аж.
Д.Идэр