
Барак Обама “Миний гэр бүл химийн зэвсэг хэрэглэсэн Башар Ал Ассадын дэглэмд хариу үзүүлэх асуудалд маш нухацтай, сэжиглэнгүй хандаж байгаа. Тэргүүн хатагтай манай улсыг Сирид цэрэг оруулахын эсрэг байр суурьтай байгаа” хэмээн ярьжээ.
АНУ-ын Конгресс Сирид цэрэг оруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэх юм. Гэхдээ Ерөнхийлөгч Барак Обама эл асуудалд заавал Конгрессын зөвшөөрлийг авах албагүй хэмээн мэдээлээд байна. Нэгдсэн улсын хуулинд ерөнхийлөгч аливаа улсад цэрэг оруулахыг ганцаар шийдвэрлэх эрхтэй бөгөөд үүнд батлан хамгаалах хүчний 60 хувь нь багтана хэмээн заасан байдаг байна. Хэдий тийм ч Конгресс Б.Обамагийн байр суурийг дэмжих нь эргэлзээтэй байр суурийг шийдвэрлэх чухал нөлөөтэй юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)