АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордны танхимаас Сирийн асуудлаар
орон даяар мэдэгдэл хийлээ. Тэрээр Сирид цэрэг оруулах асуудлаар санал
хураахаа хойшлуулахыг Конгрессоос хүссэн байна. Барак Обама энэхүү
хүсэлтээ Сирийн асуудлыг шийдвэрлэх дипломат арга замтай холбон үзжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордны танхимаас Сирийн асуудлаар орон даяар мэдэгдэл хийлээ. Тэрээр Сирид цэрэг оруулах асуудлаар санал хураахаа хойшлуулахыг Конгрессоос хүссэн байна. Барак Обама энэхүү хүсэлтээ Сирийн асуудлыг шийдвэрлэх дипломат арга замтай холбон үзжээ.
Барак Обама хийсэн мэдэгдэлдээ “Сирийн Засгийн газар өнгөрсөн сард 1000 гаруй хүний амийг хөнөөсөн хэрэгтээ хариуцлага хүлээх ёстой нь тодорхой хэрэг билээ. Гэхдээ АНУ ОХУ-тай хамтран ажиллах болно. Сирийг химийн зэвсгийн нөөцөө устгахыг ятгасан ОХУ-ын саналыг бид дэмжиж үзнэ. Энэ бол Сирийн заналхийллийг дипломат аргаар шийдвэрлэх арга зам юм” хэмээн хэллээ.
Гэхдээ тэрээр дипломат шийдэл бүтэлгүйтэхэд хүрвэл хүч хэрэглэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн байна.
Д.Идэр