
Яамны мэдээлснээр тус бүсэд үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд энэ сарын 16-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулах аж. Гэхдээ үйл ажиллагааг туршилтын журмаар хэмээн ойлгох ёстойг анхааруулжээ.
Өнгөрсөн хавар Солонгосын хойгийн байдал хурцадсаны улмаас Хойд Солонгос өөрийн хилд байрших Кэсон бүсийг хаасан юм. Ингэснээр тэнд үйл ажиллагаа явуулж байсан Өмнөдийн 123 компаний үйлдвэрлэл зогсоход хүрч, Хойд Солонгосын 53 мянган иргэн ажилгүй хоцорсон билээ.
Хоёр Солонгос олон удаа үйлвэрийн үйл ажиллагааг сэргээх хэлэлцээ хийсний эцэст өнгөрсөн сарын 14-ний өдөр таван бүлэг бүхий хэлэлцээрт гарын үсэг зурж, цогцолборыг нээхээр болсон юм.
Д.Идэр