
iPhone 5S-ийн онцлог нь гол товчлуур дээр хэрэглэгчийг таних хурууны хээ мэдрэгчтэй байна. Харин iPhone 5C загварын арын хэсэг нь хуванцар материалтай учраас өнгөний сонголт олон байх аж.
Смартфоны шинэ загваруудыг танилцуулсан Виндсор Холден хурууны хээ мэдрэгчийг ихэд онцолсон байна. Тэрээр “Хэрэглэгч гар утсан дээрх мэдээллээ аюулгүй байлгахад өмнө нь маш асуудалтай байсан. Пин код хийж нууцалдаг байсан ч энэ нь цаг их авдаг ядаргаатай үйлдлүүдийн нэг болсон. Харин одоо хурууны хээ мэдрэгч энэ асуудлыг үгүй хийх болно” гэжээ.
iPhone 5S нь санах ойн багтаамжаасаа хамаарч 549-709 фунт стерлингийн үнээр худалдагдах аж. Харин iPhone 5C-ийг 469 фунт стерлингээр худалдах юм байна. iPhone 4S 349 фунтийн үнээр худалдагдаж байна. Тиймээс шинэ загваруудыг харьцангүй үнэтэй байна хэмээн дүгнэж байгаа аж.
Дээрх ухаалаг утаснуудыг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн АНУ, Их Британи, БНХАУ, Австрали болон Канадад худалдаж эхэлнэ гэлээ.
Д.Идэр



