
Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч В.Путин “АНУ болон түүний хамсаатнууд Дамаскийн эсрэг хүч хэрэглэхээс татгалзсан тохиолдолд л Сири химийн зэвсгийн нөөцөө шийлжүүлэн өгөхийг зөвшөөрч магадгүй” хэмээн мэдээлжээ. Мөн тэрээр энэхүү төлөвлөгөө нь Сирийн хямралыг хамгийн энх тайван замаар шийдвэрлэх алхам болно гэж найдаж байгаа гэжээ.
Ерөнхийлөгч Барак Обама ч В.Путины төлөвлөгөөг дэмжихээр болсноо илэрхийлсэн юм. Тэрээр Конгрессыг цэргийн интервэнц хийхэд санал хураахыг хойшлуулахыг хүссэн билээ. Гэсэн хэдий ч Сири химийн зэвсгээ өгөхөөс татгалзвал хүч хэрэглэнэ хэмээн мэдэгдсэн билээ.
В.Путин ийм санал гаргахаасаа өмнө АНУ-ыг Башар Ал Ассадын дэглэм химийн зэвсэг хэрэглэсэн гэх нотолгоог илчлэх ёстой. Мөн НҮБ-д нотолгоогоо үзүүдж байж Сирид цэрэг оруулах зөвшөөрөл авах ёстой хэмээн буруутгаж байсан юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)